ОХУ-ын хилээр их хэмжээний сум нэвтрүүлэхийг завдсан монгол иргэд саатуулагджээ

2017-05-07 11:341min0
naushki
Орос-Монголын хилийн Наушк өртөөнд Буриадын гаалийн албаныхан галт тэрэгний зүтгүүрт их хэмжээний сум, галт хэрэгсэл тээвэрлэж явсан дөрвөн монгол иргэдийг илрүүлэн саатуулжээ. Эндээс дөрвөн үүргэвчинд хийсэн 750 хайрцаг сумыг илрүүлсэн бөгөөд “стандарт” бууны 22, калибрын 37.5 мянган сум гарсан бөгөөд тэдгээрийг хураан авсан байна. Хууль бус бараа хилээр нэвтрүүлэх гэж байсан дөрвөн иргэнийг баривчлах үеэр хоёр нь автомашинаар Хиагт боомт руу зугтахыг оролдсон гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй