Оросын телевизийн “Зөн билгийн тулаан-13” нэвтрүүлгийн ялагч Дмитрий Волхов энэ сарын 20-нд Улаанбаатарт ирэх юм байна. 2014 оны нэгдүгээр сард Монголд анх удаа ирэхдээ Монголын хүүхдийн ордонд чөлөөт уулзалт хийн, “Хүн бүрт өөрийгөө нээх чадвар бий” сэдэвт лекц уншиж байсан Дмитрий Волхов энэ удаа Монголын олны танил дуучдын тоглолтод оролцож, энд цугларсан хүмүүст шившлэгтэй бугуйвч бэлэглэн, үзэгчдийн дундаас нэг азтан тодруулж, азтантай хүлээн авалтын дараа 30 минутын турш биечлэн уулзах гэнэ. Зөн билэгтний оролцох арга хэмжээ тавдугаар сарын 20-нд Premium зочид буудалд 18 цагт болно. Мэдээллийг 9910-1730, 9910-5730 дугаараас лавлаж болох аж.