Шатахуун тээвэрлэж явсан машин онхолдож, жолооч нь нас баржээ

2017-05-07 11:001min0
shatahuun

Ховд аймгийн Мянгад сумаас Дөргөн сумын ШТС руу шатахуун тээвэрлэж явсан 79-75 УБҮ улсын дугаартай “Камаз” загварын автомашин өнгөрсөн баасан гаригт (2017.05.05) онхолдон жолооч нь амиа алджээ. Аймгийн Онцгой байдлын газрынхан энэ өдрийн 17:00 цагт ослын мэдээг хүлээн авч, автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан жолоочийн шарилыг гарган авчээ. Хэргийг Ховд аймгийн Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй