Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар тайлбар өгч байна.
Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд: Авлига албан тушаалын гэмт хэрэг нь ил, далд байдлаар үйлдэгддэг. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх болон нуугдмал хөрөнгийг илрүүлэхэд нэлээд цаг хугацаа, хүн хүч шаарддаг. Прокурорын байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн үед олны анхаарал татсан хэргүүдийг шалган шийдвэрлэж дууссан.
Тухайлбал, 60 тэрбумын гэх тодотголтой хэрэгт прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нь шилжүүлсэн. Мөн Төрийн алба хашиж байсан хүн бусдыг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан хэргийг мөн шүүхэд шилжүүллээ.
Түүнчлэн Төрийн банк болон Барилга хот байгуулалтын яамны удирдах албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар 20 тэрбумын зээл олгосон болон 14.9 тэрбум төгрөгөөр хууль тогтоомж зөрчин худалдан авах ажиллагаа явуулсан.
ЖДҮХС-тай холбоотой хэргийг харьяалах шүүхэд шилжүүлээд байна. Мөн олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл хууль бусаар олгосон хэргийг мөн шүүхэд шилжүүллээ.