Хонг Конгт 2019 оны 6 дугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна. Үүнд:
- 9 дүгээр сарын 7 Хонг Конгийн олон улсын нисэх буудал
- 9 дүгээр сарын 8 Central-Edinburgh, АНУ-ын ЕКГ
- 9 дүгээр сарын 9 Choi Yuen Estate Theatre, Sheung Shui
- 9 дүгээр сарын 10 Hong Kong стадион, Causeway Bay
- 9 дүгээр сарын 13 Lion Rock Hill, Kowloon Tong, Tai Wai
- 9 дүгээр сарын 14 Tin Sau Road, Tin Shui Wai метроны зогсоол
- 9 дүгээр сарын 16 Revenue Tower, Wan Chai
Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид сүүлийн үед эрс ширүүсч молотовын коктейль, мод, төмөр, тоосго, чулуу, чавх болон хурц иртэй зүйлс, хийн буугаар зэвсэглэн Хонг Конгийн засгийн байгууллагуудын барилга, метроны буудал, гудамж, замыг эвдэн сүйтгэж, цагдаа нартай мөргөлдөх болсон.
Иймд иргэд Та бүхэн Хонг Конгт зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дээр дурдсан газруудад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.