2019-08-29 12:471min03

УИХ-ын Тамгын газрын Технологийн хэлтсийн дарга Ц.Борхүүг орцонд нь зоджээ

2

Өчигдөр эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн ирц бүрдсэн ч чуулганы танхимд техникийн доголдол үүсч, танхимын дуу өсгөгчүүд зэрэг ажиллаж, гишүүдийн бухимдлыг төрүүлээд авсан.

Танхимд техникийн саатал гарч байгааг гишүүд ярилцаж, ордонд УИХ-ын Тамгын газрын Технологийн хэлтсийн дарга Ц.Борхүүг хайх ажил эхэлсэн байна. Гэвч Технологийн газрын даргын утас нь салгаатай олдохгүй байсан гэнэ.

Харин өнөөдөр хуулийн байгууллагууд УИХ-ын Тамгын газрын Технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү  гэрийнхээ орцонд хоёр этгээдээр зодуулсан. Биеийн байдал нэлээд хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн албан ёсны мэдээллийг ирүүлжээ. Хэргийг шалгаж байгаагаа мөн дуулгасан байна.