Европын Холбоо АНУ-ын бараа бүтээгдэхүүнд дангаар гаалийн татвар ногдуулж, технологийн компаниудынхаа хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой эдийн засгийн хөтөлбөр боловсруулжээ.

Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогыг сөрөн зогсоход чиглэхийн сацуу технологийн аваргууд болох Google, Apple, Amazon, Microsoft, Facebook зэрэг компаниудын нөлөөг сөрөх зорилготой аж.

Хөтөлбөрт зааснаар, Европын комиссын даргаар сонгогдсон Урсула фон дер Ляйен 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай Европын сан байгуулахаар болжээ. Ийм алхмыг хийх замаар Америк болон Хятадын технологийн аваргуудтай өрсөлдөнө гэж үзэж байна.

Европын Холбоо худалдааны салбарт илүү шийдэмгий байж, АНУ-ын бараа бүтээгдэхүүнд дангаар хориг авах ёстой хэмээн хөтөлбөрт онцолжээ. Гэсэн хэдий ч энэхүү санал нь одоогоор хэлэлцэх шатандаа байгааг “Politico” сонин цохон тэмдэглэсэн байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн