Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой Елисейн ордонд уулзах үеэрээ нэг хөлөө улстөрчдийн дунд байсан явган ширээн дээр ачжээ. Энэ зургийг уулзалтын үеэр байсан сэтгүүлчид энэ сарын 22-нд олон нийтийн сүлжээгээр цацсан байна.
Британийн Засгийн газрын тэргүүний хийсэн эл үйлдлээс болж олон нийтийн сүлжээгээр нэлээд шүүмжлэл явагджээ. Тухайлбал, Жонсоны намтар судлаач Соня Пернелл энэ үйлдлийг “бүдүүлэг, шившигтэй” гэсэн байна. “Макрон Букингемийн ордны ширээн дээр хөлөө ачвал ямар байх вэ гэдгийг төсөөл дөө” гэж тэрбээр жиргэжээ.
Хүмүүс түүнийг дипломатч бус, хөлөө алцайлгаж суудаг эрчүүдтэй адил гэсэн байна.