Их Британи Европын холбооноос гэрээ байгуулалгүйгээр гарсан тохиолдолд шатахуун, хоол хүнс, эм хангамжаар дутагдах хүнд үетэй тулгарна гэж “Sunday Times” сонинд өчигдөр нийтэлсэн цуврал албан ёсны баримтад бичжээ.
Их Британийн Засгийн газраас гаргасан тайланд бичсэнээр бараа материал тээвэрлэх гол замд явж байгаа ачааны машины 85 хувь нь Францын гаалийн үзлэгээр ороход бэлэн биш байна. Энэ нөхцөл байдал нь эд материалаар дутагдах явдлыг гурван сараар сунгаж болзошгүй гэжээ. Нөгөө талаар Их Британийн Хойд Ирландын муж болон Бүгд найрамдах Ирланд улсын хооронд хатуу хил тогтоох боломжтой гэж үзэж байгаа юм.
Учир нь ерөнхий хяналт тогтоохоос зайлсхийхийн тулд боловсруулсан одоогийн төлөвлөгөө нь найдваргүй ажээ. “Sunday Times” сонин Шар алх нэртэй хэрэгжүүлж байгаа ажиллагааны баримтад Их Британийн дэд бүтцэд сүйрэл учрахаас зайлсхийхийн тулд Засгийн газрын зүгээс нууцаар хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөг үзэх хэрэгтэй гэж бичсэнийг мэдээлсэн байна.
Гэхдээ энэ баримтыг үзэхэд Аюулгүй албаныхны зөвшөөрөл хэрэгтэй. Учир нь Их Британи Европын холбооноос гэрээ байгуулахгүйгээр гарсан тохиолдолд хэрхэх тухай танилцуулсан бэлтгэл бүх ажлыг тодорхойлсон баримт гэж нэмж бичжээ. Их Британид тус улсын үндсэн хуульд зөрчилдөөн гарах хямрал нүүрлээд байна.
Энэ нь Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон олон удаа Европын холбооноос гарах нөхцлийг нь шалгах үзэхийг зөвшөөрөөгүй тохиолдолд тус холбооноос аравдугаар сарын 31-нд гарна гэж амласантай холбоотой ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.8.19 ДАВАА №164 (6131)