2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын дахин бүртгэлийг  энэ сарын 21-30-нд зохион байгуулахаар болжээ.

Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-нийг хооронд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэх юм. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж. Урьдчилсан дүнгээр 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38232 хүүхэд элсэхээр байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн