Дуурийн дуучин Плацидо Домингог хүчирхийллийн хэрэгт буруутгаж байна

2019-08-15 10:451min0
12

Нэрт тенор Пласидо Домингог хэдэн арван жилийн турш эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм. Найман дуучин, бүжигчин түүнийг 1980-аад оны сүүл үеэс өөрсдөд нь бэлгийн дарамт үзүүлсэн гэж мэдүүлсэн талаар Associated Press агентлаг мэдээлэв.

Гомдол мэдүүлсэн эмэгтэйчүүдээс зөвхөн меццо-сопрано Патрисиа Вульф л өөрийнхөө нэрийг зарлахыг зөвшөөрчээ. Харин Доминго энэ мэдээллийг няцааж, удирдаж буй Лос Анжелесийн театртаа хөндлөнгийн зөвлөхүүдийн тусламжтайгаар мөрдөн байцаалт хийхээ амлав. “Гэсэн хэдий ч миний санамсаргүй үйлдэл хэн нэгнийг гомдоосон, эвгүй байдалд оруулсныг сонсоод сэтгэл эмзэглэж байна” гэж Доминго хэлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй