С.Жамбалжамц Азийн наадмын хошой хүрэл медальтан боллоо
2026-09-21 10:001min

Монголын тамирчин С.Жамбалжамц “Айчи–Нагоя 2026” Азийн зуны XX наадмын дугуйн спортын засмал замын уралдаанд хүрэл медаль авч, Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалийг хүртэв.
Монголын тамирчин С.Жамбалжамц “Айчи–Нагоя 2026” Азийн зуны XX наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд хүрэл медаль хүртлээ. Энэхүү медаль нь түүний Азийн наадамд хүртсэн хоёр дахь хүрэл медаль болж байна. Тэрбээр өмнө нь “Ханжоу–2022” Азийн наадмын ижил төрөлд хүрэл медаль хүртэж байсан юм.
