Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулганд оролцож АНУ дахь монголчуудтай уулзана

2026-09-21 08:001min
20260921-080011-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцож, Чикаго хотод амьдарч буй монгол иргэдтэй 2026 оны 9-р сарын 24-нд уулзахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор мордож байна.

Хүрэлсүх дарга энэ үеэрээ АНУ-ын Чикаго хотод ажлын айлчлал хийх бөгөөд 2026 оны 9-р сарын 24-ний өдөр АНУ-ын төвийн бүсэд оршин суугаа монгол иргэдтэй уулзахаар төлөвлөжээ.

Тус уулзалт 9 дүгээр сарын 24-ний Пүрэв гарагийн 18:00-20:00 цагт Чикаго хотын “Hyatt Regency Schaumburg” зочид буудлын “Mahogany” их танхимд болно.

Уулзалтад оролцогчдыг аюулгүй байдлын үзлэгээр оруулж танхимд нэвтрүүлэх тул эхлэхээс нэг цагийн өмнө хүрэлцэн ирэхийг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар иргэдэд анхааруулжээ.