“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” арга хэмжээ есдүгээр сард болно
2026-09-18 19:001min

2026 оны есдүгээр сарын 21-27-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдаж, 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг нэг дор худалдан авах боломжтой өргөтгөсөн худалдаа явагдана.
“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026 оны есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол орны 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах өргөтгөсөн худалдаа явагдана.
Мөн Монгол Улсын тэргүүлэгч үйлдвэрүүд шинэ болон шилдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, хэрэглэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.
Нийслэлчүүдэд “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” арга хэмжээнд идэвхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна.
