Татвар, нийгмийн даатгалын өртэй байсан ч зөвшөөрөл авахад саадгүй боллоо

Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байх нь зөвшөөрөл авах, сунгах үйл явцад саад болохгүй боллоо.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2026 оны наймдугаар сарын 31-ээс хэрэгжиж эхэлсэн байна.
Өмнө нь татварын өргүй байх шаардлага нь зөвшөөрөл сунгахтай тодорхой хэмжээнд хамааралтай байсан бол шинэ зохицуулалтаар татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг зөвшөөрөл олгох, сунгах нөхцөлөөс тусгаарлажээ.
Үүний үр дүнд байгууллагууд татвар болон нийгмийн даатгалын өртэй байсан ч өрөө холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөх үүрэгтэй хэвээр байгаа боловч эдгээр өрийг үндэслэн зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзахгүй болж байна.
Ингэснээр зөвшөөрөл олголтын үйл ажиллагаа татвар болон нийгмийн даатгалын өр төлөлтөөс тусад нь шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бүрдлээ.
