Канадын гэр бүл хараагаа алдах эрсдэлтэй хүүхдүүддээ дэлхийн үзэсгэлэнт газруудыг үзүүлжээ

Канадын нэгэн гэр бүл удамшлын ретинитис пигментоза хэмээх ховор нүдний өвчний улмаас ирээдүйд хараагаа алдах эрсдэлтэй болсон гурван хүүхдийнхээ дурсамжийг бүтэн жилийн турш дэлхийгээр тойрч аялж бүтээжээ.
Эдит Лемей, Себастьян Пеллетье нарын дөрвөн хүүхдийн гурав нь энэ өвчтэй бөгөөд том охин Миа гурван наснаасаа шөнө харахдоо хүндрэлтэй болж, долоон настайдаа оношлогдсон байна. Хоёр дахь том хүү Колин, таван настай Лорант нар мөн ижил өвчтэй бөгөөд хоёр дахь хүү Лео өвчлөөгүй үлджээ.
Эмч нар хүүхдүүдэд хараа алдах эрсдэлтэйг мэдэгдсэний дараа гэр бүл айдсаа хүлээн зөвшөөрөхийн оронд хүүхдүүддээ олон сайхан дурсамж үлдээхээр шийджээ. Эмчийн зөвлөмжийн дагуу хүүхдүүдэд байгалийн амьтан, газрын зураг, заан анааш зэрэг зүйлсийн бодитойгоор үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Гэр бүл морь унах, серфинг сурах, галт тэргээр аялал хийх зэрэг хүүхдүүдийн хүссэн зүйлсийг багтаасан “хүслийн жагсаалт” гаргажээ. Тэд Африк тивээс аяллаа эхэлж Намиби, Замби, Танзани, Туркийг тойрон Монголд таван долоо хоног аялсан байна.
Монголд нутгийн хөтөчтэй хамт байгаль, амьтан, ахуйтай танилцаж, Улаанбаатар хотод Зайсан толгойд гарсан байна. Энэхүү аяллын гол зорилго нь зөвхөн үзэсгэлэнт газруудыг үзүүлэх биш ирээдүйд тохиолдох бэрхшээлийг даван туулахад сэтгэлзүйн бэлтгэл болгох явдал байжээ.
