Монголын пара шатарчид хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын олимпиадыг 16-р байраар эхэллээ

2026-09-15 17:001min
20260915-170046-file.jpeg
Узбекистаны Самарканд хотод болж буй хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын гуравдугаар паралимпын олимпиадад Монголын баг анх удаа оролцож, 16-р байрт жагсаж байна.

Олон улсын шатрын холбооноос Узбекистаны Самарканд хотод хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын гуравдугаар паралимпын олимпиадыг зохион байгуулж байна. Монголын паралимпын хорооны баг уг олимпиадад анх удаа оролцож байгаа бөгөөд нийт 41 орны баг өрсөлдөж байна. Тэмцээний эхний шатанд Кубийн баг дөрвөн хожилтой тэргүүлж байгаа бол Чех, Польш, Израйл болон Филиппиний баг гурван хожил авч удаалж байна. Монгол Улсын баг нэг хожил, хоёр тэнцээ, нэг хожигдолтойгоор дөрвөн оноо авч 16-р байрт жагсаж байна. Дөрөв дэх өрөгт Монголын баг Аргентиний багт 2,5:1,5-аар хожигдсон.

Монголын пара шатарчдын багийг их мастер Г.Мөнхгал дасгалжуулж байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүнд дэд мастер Б.Болд-Эрдэнэ, Ц.Түмэнбаяр, С.Сундуй, М.Хишигбаяр нар болон нөөц тоглогчоор Б.Хашцэцэг багтсан байна.