Сангийн сайд З.Мэндсайхан дулаан, цахилгааны үнийг нэмэхгүй байх бодлогыг барина
2026-09-09 08:001min

Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газраас эдийн засгийн хүнд үед дулаан, цахилгааны үнийг нэмэхгүй байх бодлогыг барьж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэхээр төлөвлөж байгааг мэдээлэв.
Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газраас эдийн засгийн хүнд үед дулаан, цахилгааны үнийг нэмэхгүй байх бодлогыг барьж ажиллахыг мэдэгдлээ.
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хаягдмал байсныг шийдвэрлэх зорилгоор төрийн үйлчилгээний салбарын цалинг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалингийн хэмжээнд хүргэнэ гэж мэдэгдэв.
Төсвийн тодотголоор улсын төсөвт 80.1 тэрбум төгрөгийг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулах юм.
Мөн эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 20 хувиар нэмэхээр төлөвлөсөн байна.
