НӨАТ-ын сугалаанаас нэг супер азтан тодорчээ
2026-08-20 20:001min

2026 оны долоодугаар сарын худалдан авалтын баримтуудаас нэг супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн шагнал авсан байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) сугалааны тохирол 2026 оны долоодугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 55,785,396 баримтыг хамруулан явагдлаа.
Тохирлын үр дүнгээр 3 орон таарсан 50,185 хүн 30,000-60,000 төгрөгийн шагнал авсан байна. Харин 4 орон таарсан 5,036 хүн 40,000-100,000 төгрөг, 5 орон таарсан 490 хүн 60,000-500,000 төгрөг, 6 орон таарсан 50 хүн 100,000-5 сая төгрөгийн шагнал хүртжээ.
Мөн 7 орон таарсан гурван хүн 500,000-10 сая төгрөгийн шагнал авсан бол 8 орон таарсан нэг супер азтан 5-30 сая төгрөгийн эзэн болсон байна.
