Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгаврын хугацааг өдөрт 10 минутаас хэтрүүлэхгүй

2026-08-20 21:001min
20260820-210034-file.jpeg
2026-2027 оны хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчдын гэрийн даалгаврын хугацааг өдөрт 10 минутаас хэтрүүлэхгүй байхаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдэгдэв.

2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Монгол хүүхэд, залуучуудыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” гэсэн 2026-2028 оны бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Салбарын сайд илтгэлдээ бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллыг багасгах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Тэрбээр “Хүүхдийнхээ хичээлийг давтуулна гэдэг нь гэр бүлийн маргалдааны нэг шалтгаан болдог. Иймээс ирэх хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгаврын хугацааг өдөрт 10 минутаас хэтрүүлэхгүй байхаар анхаарна” гэв.