2026-2027 оны ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн төлөвүүд
2026-08-20 18:001min

2026-2027 оны төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-28-ны хооронд "E-Mongolia" системээр явагдаж байна. Бүртгэлийн явцад гарч буй төлөвүүдийн утга, шийдвэрлэх арга замыг Боловсролын Яам тайлбарлажээ.
2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2026 оны наймдугаар сарын 17-ны 09:00 цагаас наймдугаар сарын 28-ны 23:59 цаг хүртэл “E-Mongolia” системээр явагдаж байна.
Бүртгэлийн явцад цахим системд гарч буй төлөвүүдийн утга агуулга, шийдвэрлэх арга замыг Боловсролын Яамнаас тайлбарлажээ. Жишээлбэл, “Хамран сургах тойрог тодорхойгүй” гэсэн мэдээлэл гарвал шилжилт хөдөлгөөнөөс үүдэн хамран сургах тойргийн сургууль тодорхойгүй болсон тул маргаашийн 13:00 цагаас хойш дахин хандахыг зөвлөж байна.
Мөн “Түр түдгэлзүүлсэн” гэсэн төлөв гарвал тухайн хамран сургах тойргийн сургуулийн элсэлтийн комисст хандах шаардлагатай юм.
