Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр оффшор данстангуудад хариуцлага тооцохоо амласан билээ. Энэ амлалтынх нь эхлэл бололтой, Ерөнхий Сайд асан С.Баяртай холбоотой үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-аас авах, түүнд хариуцлага тооцох нь тодорхой болж буй талаар хэвлэлүүд дурдаж эхэллээ.
Ерөнхийлөгч АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзаж дээрх асуудлын хүрээнд тодорхой тохиролцоонд хүрч чадсан байгаа юм. Тодруулбал, АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан С.Баярыг шалгаж эхлээд дөрвөн жил болж байна. Түүнийг АТГ-аас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь ннийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шалгаж эхэлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд түүнийг хоёр сарын хугацаагаар цагдан хорьсон бөгөөд АТГ хэргийг мөрдөн шалгаж дуусгаад Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлэхээр болсон билээ.
Харин Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд оффшор данстангуудын асуудалд ач холбогдол өгсөн нь С.Баярын хүрээллийнхнийг багагүй хөдөлгөөнд оруулж эхэлсэн бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр тэд Ерөнхийлөгч Х.Баттулгатай ямар нэг хэлбэрээр ойлголцохоор хичээж эхэлсэн гэнэ.
2 comments
оффшорынхны хөрөнгийг хурааж гэр хорооллыг бүгдийг байр болгоод бүх хүүхдэд хүрэлцхүйс сургууль цэцэрлэг барьмаар юм даа тэгвэл түүхэнд тэмдэглэгдэх удирдагч гэх биз
ЭНЭ ӨГӨР ТОЛГОЙТ ҮХЭЖ ДАЛД ОРЖ , МОНГОЛЫН АРИУН ШОРООГ ЦЭВЭРЛЭЭЧЭЭ…ХОРВОО ЭНЭ ЯВДАГ ХҮҮРНҮҮДИЙГ ЯАЖ ДААЖ БАЙНАА. ….ҮР УДМААРАА ҮНДЭС УГСААГААРАА ДАЛД ОРЖ МОНГОЛЫГ АМРААГААЧЭЭ…
ТЭЭР ЭНЭ СҮГНҮҮДИЙГ ЭЭ..СҮГД НУУХ ЮМ БАЙХ УУ…,ХЭЛЭХ ҮҮ ЯАХ УУ…ҮР УДМААР НЬ ЧӨТГӨР ТААЛАГ…ЭНЭ СҮГД НҮҮР НҮД ГЭЖ БАЙНА УУ