Нийслэлийн статистикийн хорооноос өнгөрсөн долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүний үнийн мэдээллийг гаргажээ.
Махны дундаж үнэ
2019 оны 7 дугаар сарын V долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9785 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11940 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 265 төгрөгөөр (2.2%)-р буурсан бол үхрийн цул махны үнэ 361 төгрөгөөр (2.5%) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13800 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 325 төгрөгөөр (3.2%) буурсан бол хонины цул махны үнэ 595 төгрөгөөр (5.3%) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8200 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 11000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2019 оны 7 дугаар сарын V долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1800 төгрөг, 1-р зэргийнх 1050-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1300 төгрөг, 1-р зэргийн гурил 1050 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1300-1350 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 1350 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
2019 оны 7 дугаар сарын V долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 4.5 хувиар өсөж 1221 төгрөгөөр, лууван 2.5 хувиар өсөж 1856 төгрөгөөр, сонгино 2.1 хувиар өсөж 1389 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.
2 comments
hudlaa bvv zal…
5 долоо хоногтой сар гэнээ.архи нь гараагүй бололтой