Цагаан-Үүр суманд аянга бууж ахмад хилчний хоёр байшин шатжээ

2026-07-02 15:001min
20260702-150041-file.jpeg
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Булган багт аянга бууж, ахмад хилчний хоёр байшин шатсан талаар нутгийн иргэд гэр барихад нь тусалсан байна.

2026 оны 6 дугаар сарын 29-ний орой Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Булган багийн нутагт аянга бууж, нэг айлын хоёр байшин шатжээ.

Тухайн айлын эзэн нь ахмад хилчин бөгөөд цэргийн тэтгэвэрт гарсны дараа орон нутагтаа ажиллаж, амьдардаг байжээ.

Аянга буусан явдал 20 цагийн орчимд болж, хоёр байшин нь 2-3 минутын дотор шатсан байна.

Нутгийн иргэд болон найз нөхөд нь өчигдөр тухайн айлд цугларч, гэр барихад нь дэмжлэг үзүүлжээ.