Нийслэлд 584,940 цэцэг тарихаас 503,000-ыг тариад байна

2026-06-30 12:001min
20260630-120037-file.jpeg
Нийслэлд 2026 онд 71 байршилд 584,940 ширхэг цэцэг тарих төлөвлөгөөтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 503,000 ширхэг цэцгийг тариад байна. Хан-Уул дүүрэгт 243,000 цэцэг суулгасан бөгөөд арчилгаа, хамгаалалтын ажил үргэлжилж байна.

Нийслэлийн хэмжээнд 2026 онд 71 байршилд нийт 584,940 ширхэг цэцэг тарихаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар 503,000 ширхэг цэцгийг тариад байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба мэдээллээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 12 байршилд нийт 243,000 ширхэг цэцэг суулгасан байна.

Ногоон байгууламжийн инженер Б.Дашдэжидийн мэдээлснээр, Хан-Уул дүүргийн 1 болон 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Махатма Гандигийн гудамж, Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэн, Цэнгэлдэх хүрээлэнд нийт 6 га талбайд арчлалт, хамгаалалтын ажлыг хийж байна.

Тэрбээр мөн өөрийн хүлэмжид тарьж ургуулсан таван төрлийн 13 зүйлийн 50,000 цэцгээр таван төрлийн загвар зохиомж бүтээж, хотын ногоон байгууламжид өнгө нэмэж байгааг онцлов.

Энэхүү ажлыг нэг инженер, 10 цэцэрлэгч, гурван услагч, гурван усны машин, жолоочтой баг гүйцэтгэж байна.