Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт 300 суралцагч шалгарчээ

2026-06-30 10:001min
20260630-100026-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт 300 суралцагч шалгарч, 2026-2027 оны хичээлийн жилд гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцана. Тэдэнд хөтөлбөрийн талаар чиглүүлэх уулзалт зохион байгуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил 300 суралцагч шалгарчээ. Тэд 2026-2027 оны хичээлийн жилд гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах юм.

Энэхүү хөтөлбөр нь Монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангах, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч сэтгэлтэй, олон улсад өрсөлдөх чадвартай иргэнийг бэлтгэх зорилготой. Тэтгэлэгт жил бүр 500 хүртэлх суралцагчийг сонгон шалгаруулдаг.

Тэтгэлэгт шалгарсан 300 суралцагчдад Боловсролын зээлийн сангийн Ажлын албаас чиглүүлэх уулзалт зохион байгуулж, хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн эрх, үүрэг, санхүүжилтийн журам, цахим гэрээ байгуулах үйл ажиллагаа болон шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгчээ. Мөн цаашдын суралцах үйл явцад шаардлагатай зөвлөгөө, чиглэлийг хүргэсэн байна.