Өглөөний цай ажлын бүтээмжид үзүүлэх нөлөө

Өглөөний цай нь өдрийн турш эрч хүчтэй, бүтээмжтэй ажиллахад чухал үүрэгтэй байдаг.
Ихэнх хүмүүс өглөө яарснаас шалтгаалан өглөөний цайгаа алгасаж, шууд өдрийн цай уудаг нь элбэг. Гэвч өглөө сэрэх үед хүний тархи, булчин зэрэг хамгийн идэвхтэй ажиллах ёстой эрхтнүүд сул байдаг тул эдгээрийн үйл ажиллагааг сэргээхийн тулд өглөөний цай уух шаардлагатай.
Өглөөний цай уугаагүй хүмүүс түргэн хоол болон чанаргүй хүнс ихээр хэрэглэснээс таргалалт үүсэх магадлал өндөр байдаг. Мөн биед шаардлагатай амин дэмүүдийг өглөөний цайнаас авах нь чухал тул үүнийг алгасах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
Өглөөний цай уухгүй байх нь эрч хүч дутагдах, анхаарал төвлөрөлт муудах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа алдагдах зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг.
Тиймээс өглөөний цайг тогтмол уух нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
