Түнэл сум Хөвсгөл нуур орчмын 46 тонн хог хаягдлыг цэвэрлэв

2026-06-29 15:001min
20260629-150041-file.jpeg
Түнэл сумын 130 орчим иргэн, ААН, малчид Хөвсгөл нуур орчмын таван чиглэлд хоёр удаагийн цэвэрлэгээгээр 46 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.

Түнэл сумын иргэд Хөвсгөл нуур орчмын таван чиглэлд хоёр удаагийн цэвэрлэгээг зохион байгуулж, нийт 46 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Энэ нь Ерөнхийлөгчийн санаачилгаар эхэлсэн Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны эхний үе шатны хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа юм. Цэвэрлэгээнд Хөвсгөл аймгийн долоон сум оролцсон бөгөөд Түнэл сумын 130 орчим иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл, малчид идэвхтэй оролцсон байна.