Д.Амарсанаа НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр сонгогдов

НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны 2027-2030 оны гишүүний сонгууль 6 дугаар сарын 26-нд Нью-Йорк хотноо боллоо.
Монгол Улс жендэрийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанааг нэр дэвшүүлэн оролцсон бөгөөд 12 суудлын төлөө өрсөлдсөн 20 улсын дунд 136 санал авч сонгогдов.
Энэхүү хороо нь 23 гишүүнтэй бөгөөд гишүүд нь гурван жилийн хугацаатай ажилладаг байна.
Монгол Улс тус хороонд ажилласнаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах чиглэлээр хувь нэмэр оруулах юм.
Мөн Монгол Улс НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах конвенцид 1979 онд нэгдэн орсон бөгөөд Д.Амарсанаа нь Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Л.Идэрийн дараа тус хороонд ажиллах хоёр дахь Монгол хүн болж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
