Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
2026-06-27 15:001min

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 9,000 га талбайд биологийн бэлдмэл ашиглан ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил 2026 оны 6 дугаар сарын 22-ноос эхэлсэн бөгөөд байгаль орчны хяналттайгаар явагдаж байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн санд ойн хөнөөлт шавжтай тэмцэх зорилгоор 9,000 га талбайд биологийн бэлдмэл ашиглан агаарын хөлгөөр эмчилгээ хийх ажил 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн байна.
Энэхүү үйл ажиллагаанд байгаль орчинд ээлтэй биологийн бэлдмэл ашиглаж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийн төлөөлөл ажлын явц, хэрэгжилттэй танилцжээ.
Тэмцлийн ажлын хяналтыг Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, Сэлэнгэ бүсийн ойн анги, улсын байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагчид гүйцэтгэж байна.
