Аравдугаар Богд Жавзандамба хутагт “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадамд оролцлоо

2026-06-27 18:001min
20260627-180026-file.jpeg
Монголын Бурханы Шашинтны Тэргүүн Аравдугаар Богд Жавзандамба хутагт "Хүрээ цам-Даншиг наадам 2026" наадамд оролцож, сүсэгтнүүдэд ерөөл дэвшүүллээ.

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдаж байна.

Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жавзандамба хутагт уг наадмын зүлэг ногоон дэвжээнд морилон ирж, сүсэгтэн олны итгэл бишрэл, залбирал мөргөлийн дээд ерөөлийг хүртээн соёрхлоо.

Гэгээнтний адис жанлав нь хамаг амьтныг ивээн тэтгэж, энэрэл нигүүлслийн их үйлс улам бүр дэлгэрэн бэхжиж, эх орон амар амгалан, ард түмэн эв эетэй, буян хишиг арвин, аз хийморьтой байхыг ерөөж байна.