Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг малчид, иргэд, тээвэрчдэд зориулан танилцуулж байна.
25-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээгээр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх ба шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутгаар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр мөн бороо орох төлөвтэй. Бусад нутгаар бороо орохгүй.
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
Багануур орчмоор үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор үүлшинэ, шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.
Энэ сарын 26-30 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 26-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын хойд хэсэг, говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
27, 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг ЦУОШГ мэдээллээ.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.
