М.Азбаяр “The MongolZ” багийг орхиж байгаагаа албан ёсоор зарлав
2026-06-24 22:001min

Цахим спортын тамирчин М.Азбаяр буюу SENZU "The MongolZ" багийг орхиж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр "BC Game Esports" багт тоглох хугацаа дууссаны дараа багаас гарч байгаа тухай мэдээлэл цацагдсан юм.
Цахим спортын тамирчин М.Азбаяр буюу SENZU нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч байгаагаа зарлалаа. Тэрээр “BC Game Esports” багт тоглох хугацаа дууссаны дараа багаас гарч байгаа тухай мэдээлэл хэдхэн хоногийн өмнө цацагдсан бөгөөд буцаад багтаа ирэх үү гэх хүлээлт үүссэн байв. Гэвч М.Азбаяр өөрийн байр сууриа илэрхийлж, “The MongolZ” багаас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.
