Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бурхан Халдун хайрханы тахилгад оролцов
2026-06-23 20:001min

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханы тэнгэрийг тайх ёслолд оролцож, Төрийн хар сүлдийг анх удаа хайрханд цэнгүүлэв.
Монгол түмний гал голомт, төрт ёсны эрхэм шүтээн болсон Төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол уламжлалын дагуу өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцсон юм. Мөн уг арга хэмжээний үеэр Монгол төрийн эрхэм бэлгэдэл болсон Төрийн хар сүлдийг анх удаа Бурхан Халдун хайрханд цэнгүүлэх ёслол үйлдэв. Энэхүү ёслол нь Монголын төрт ёсны уламжлал, үндэсний өв соёлыг хүндэтгэн дээдэлсэн онцгой ач холбогдолтой үйл явдал болж, төрийн сүр хүч, гал голомтын бэлгэдлийг Бурхан Халдун хайрхны тэнгэр, савдагт өргөн даатгасан байна.
