Нийслэлд нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ

2026-06-24 08:001min
20260624-080015-file.jpeg
Улаанбаатар хотод нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулах шийдвэр гаргалаа. Худалдаа энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээлснээр, өнөөдрөөс эхлэн нийслэлд нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар боллоо. Маргаашаас эхлэн хүнсний дэлгүүрүүдэд нөөцийн махыг худалдаалахгүй юм.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг хүртэл өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллах бөгөөд нэг килограмм хонины махыг 13,000 төгрөгөөр гулуузаар нь, савласан үхрийн махыг нэг килограммыг 15,000 төгрөгөөр худалдах юм.