Монгол Улсад 2024 онд гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт нэмэгдэв

2026-06-19 10:001min
20260619-100022-file.jpeg
2024 онд Монгол Улсад гэрлэлтийн тоо өмнөх оноос 18.3 хувиар буурч, гэр бүл цуцлалтын тоо 6.6 хувиар буурсан байна. Гэвч 2019 оноос гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна.

Монгол Улсад 2024 оны байдлаар 14,225 гэрлэлт шинээр бүртгэгдсэн нь өмнөх оноос 18.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэр бүл цуцлалтын тоо 4,463 бүртгэгдэж, энэ нь өмнөх оноос 6.6 хувиар буурсан байна.

Гэрлэлтийн тоо 2020-2022 онд өссөн боловч 2022-2024 онд буурсан бол гэр бүл цуцлалтын тоо 2020 оноос хойш өсөх хандлагатай байна.

Гэрлэлтийн статистикийн 10 жилийн динамик үзүүлэлтээс харахад, 2019 оноос эхлэн гэрлэлтийн тоо тасралтгүй буурч, харин гэр бүл цуцлалтын тоо өссөн байна. Тухайлбал, 2019 онд 20,043 гэрлэлт бүртгэгдсэн бол 2024 онд 14,225 болж 29.1 хувиар буурсан бол гэр бүл цуцлалтын тоо 2019 онд 4,262 байсан бол 2024 онд 4,463 болж 4.6 хувиар нэмэгдсэн байна.