УИХ: НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая болгох заалт хэвээр үлдлээ

2026-06-19 08:001min
20260619-080022-file.jpeg
УИХ-ын Төсвийн байнгын хороо "НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая болгох" заалтыг хасах санал дэмжсэн ч чуулганы санал хураалтаар уг заалт хэвээр үлдсэн байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ахалсан ажлын хэсэг “НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая болгох” заалтыг хасах санал гаргаж, байнгын хороогоор дэмжигдсэн байна. Гэсэн хэдий ч чуулганы хуралдаанаар санал хураахад байнгын хорооны санал дэмжигдээгүй тул тус заалт хэвээр үлдсэн юм.