Монголын теннисчин Ө.Золбадар эрэгтэйчүүдийн дэлхийн чансаанд орлоо

2026-06-17 12:001min
20260617-120038-file.jpeg
Монголын теннисчин Ө.Золбадар эрэгтэйчүүдийн дэлхийн чансаанд 2,119-д жагссан нь олон улсын чансаатай болсон анхны монгол тамирчин болж байгааг ITF мэдээллээ.

Олон Улсын Талбайн Теннисийн Холбоо (ITF) энэ сарын 15-нд шинэчлэгдсэн чансаагаа зарлалаа.

Шинэ чансаагаар Монголын теннисчин Ө.Золбадар эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дэлхийн чансаанд 2,119-д жагсжээ.

Ингэснээр тэрбээр эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын чансаатай болсон анхны монгол теннисчин болсон байна.

Ө.Золбадар одоогоор 16 настай бөгөөд зургаан настайгаасаа талбайн теннисээр хичээллэж эхэлсэн юм. Тэрбээр энэ сарын 7-нд БНХАУ-ын Луан хотод болсон ITF-гийн тэмцээний урьдчилсан шатанд Пэйдон Лиүг хожсон ч Японы тамирчин Шион Ямадад дийлдсэн байна.

Мөн Монголоос ITF-ийн чансаанд орсон анхны теннисчин нь Ч.Маралгоо бөгөөд тэрбээр эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны 1,855-д бичигдэж байна.

ITF чансааны цуврал тэмцээн нь ATP болон WTA цувралд оролцох чансааны оноо цуглуулах эх үүсвэр болдог.