Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын хяналт үргэлжилж байна

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилттэй холбогдуулан ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Энэ үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон түүний харьяа байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтын тоон мэдээллийг танилцууллаа.
Авлигатай тэмцэх газраас 2024 онд нийслэлийн хэмжээнд томилогдохоор нэр дэвшсэн 1725 мэдүүлэг гаргагчийн урьдчилсан мэдүүлгийг хянан үзсэн байна. Үүнээс 80 мэдүүлэг гаргагч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин буюу 198 сая төгрөгөөс дээш өөрчлөлтийг хуулийн хугацаанд мэдүүлжээ.
2025 онд нийт 821 нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж, 693 нь зөрчилгүй, 98 нь зөрчил үүсэх нөхцөл байдалтай гэж анхааруулсан байна. Мөн зургаан албан тушаалтныг илт зөрчилтэй гэж үзэн, холбогдох эрх бүхий этгээдэд мэдээлжээ.
2026 онд 310 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж, 257 нь зөрчилгүй, 22 нь анхааруулга авсан бол гурван албан тушаалтныг илт зөрчилтэй гэж тогтоож, холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн байна.
