Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийн хууль эрх зүйн зохицуулалт

Үндэсний их баяр наадам долоодугаар сарын 10-15-ны хооронд амрах бөгөөд энэ жил зургаан өдрөөс хоёр нь амралтын өдөр, дөрөв нь ажлын өдөрт таарч байна.
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийн талаар иргэдийн дунд хүлээлт үүссэн байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4-р зүйлд зааснаар, хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын ойн баяраар долоодугаар сарын 10-ноос 15-ны хооронд амрахыг тогтоосон байдаг. Энэ жил дээрх зургаан өдрийн хоёр нь амралтын өдөр буюу бямба, ням гарагт таарч байгаа бол үлдсэн дөрвөн өдөр нь ажлын өдөрт тооцогдож байна.
