Монголын эмэгтэй 3×3 баг дэлхийн мэргэжлийн чансааг тэргүүллээ
2026-06-15 13:371min

Монголын эмэгтэй 3x3 сагсан бөмбөгийн баг Улаанбаатар Амазонс Венагийн Дэлхийн гранприд хоёрдугаар байрт орсны дараа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүлж эхэллээ.
Монголын эмэгтэй 3×3 сагсан бөмбөгийн баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ. FIBA 3×3 холбоо мэргэжлийн тэмцээний амжилтаар багуудыг оноогоор эрэмбэлдэг бөгөөд Улаанбаатар Амазонс баг Венагийн Дэлхийн гранприд хоёрдугаар байрт орсны дараа дэлхийн бүх багуудыг тэргүүлж эхэлсэн байна. Энэ нь Монголын баг анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааны тэргүүн байранд бичигдэж буй тохиолдол юм.
