Жолооч нарт борооны ус цацахгүй байхыг анхаарууллаа

2026-06-15 15:371min
20260615-153758-file.jpeg
Тээврийн цагдаагийн алба борооны ус ихтэй үед жолооч нар явган зорчигч руу зориудаар ус цацахгүй байхыг анхааруулж, зөрчил гаргасан тохиолдолд мэдээлэх боломжтойг мэдэгдэв.

Тээврийн цагдаагийн албанаас борооны ус ихтэй үед жолооч нар явган зорчигч руу зориудаар ус цацахгүй байхыг анхаарууллаа. Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтад “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг.

Иймд жолооч нар бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр хурдаа бууруулж, явган хүний замаар явж буй зорчигчдод санаатайгаар ус цацаж, тэднийг айлган цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулахгүй байхыг албаныхан зөвлөж байна.

Хэрэв ийм зөрчил гарвал тухайн машины улсын дугаарыг 102 дугаарт утсаар мэдээлэх, камераар дүрсийг нь баримтжуулж, E-police аппликэйшнээр гомдол гаргах боломжтой. Мөн Тээврийн цагдаагийн албаны 93021124, 93020111 дугаарт холбогдон зөрчлийг мэдээлэх боломжтой юм.