Шүлхий өвчин Ховд, Баян-Өлгийд бүртгэгдэж, махны гарал үүсэлд анхаарал шаардлагатай болжээ
2026-06-15 17:381min

Шүлхий өвчний SAT-1 төрөл Ховд, Баян-Өлгийд илэрсэн бөгөөд махны гарал үүсэл тодорхойгүй малын махыг хямд үнээр худалдаалах тохиолдол гарч байна. Иргэд мах худалдан авахдаа гарал үүслийн бичгийг шалгахыг зөвлөж байна.
Малын гоц халдварт шүлхий өвчний SAT-1 төрөл Ховд, Баян-Өлгий аймгуудад бүртгэгдсэн байна. Мөн Дорнод, Дундговь аймгуудад шүлхий өвчин илэрсэн бол Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор малчид шүлхий өвчний шинж тэмдэгтэй малын махыг Улаанбаатар хотын орон сууцны хороолол, хотхон дунд хямд үнээр худалдаалах тохиолдол гарчээ. Иймээс иргэд мах худалдан авахдаа гарал үүслийн бичгийг нь заавал шалгахыг холбогдох албаныхан анхааруулж байна.
