792,000-аас доош цалинтай иргэдээс ХХОАТ авахгүй байхаар тусгажээ

2026-06-10 12:001min
Screenshot (203)
Төсвийн байнгын хороо ХХОАТ-ыг бүх орлогод 1% болгох төслийг дэмжээгүй бөгөөд оронд нь 2 сая төгрөг хүртэлх орлогыг 1%-ийн татвартай болгох хувилбарыг хэлэлцэж байна.

Өнөөдөр Төсвийн байнгын хороо ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийг хэлэлцэнэ. Өчигдөр хуралдсан ажлын хэсэг Ж.Баярмаа нарын гишүүдийн өргөн барьсан төслийг Засгийн газрын төсөлтэй нэгтгэн хэлэлцсэн ч бүх цалин хөлсний орлогод 1%-ийн татвар ногдуулах саналыг дэмжээгүй байна.

Төлөвлөсөн хувилбарт 2 сая төгрөг хүртэлх орлогыг 1%-ийн татвартай болгохоор тусгажээ. Монгол Улсын нийт цалин авч буй иргэдийн 53 хувь буюу ойролцоогоор 500,000 хүн энэ хэмжээнд цалин авдаг байна.

Мөн 792,000 төгрөгөөс доош цалинтай иргэдийн төлж буй татварыг буцаан олгох бус татвараас чөлөөлөх зохицуулалтыг төсөлд оруулжээ. УИХ энэ зохицуулалтыг баталбал 2 сая төгрөг болон түүнээс дээш цалинтай иргэд сар бүр дунджаар 188,000 төгрөг илүү авах боломжтой болно.

Жишээлбэл, 2 сая төгрөгийн цалинтай иргэн одоогийн 10 хувийн татварын 200,000 төгрөгийн оронд 12,000 төгрөгийн татвар төлөх юм. Харин 5 сая төгрөгийн цалинтай иргэн 500,000 төгрөгийн оронд 312,000 төгрөгийн татвар төлөхөөр тооцоологджээ.