Монгол-Оросын төмөр замчдын баяр өнгөрсөн өдрүүдэд тохиож, ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Төмөр замчдын наадам өчигдөр (2019.08.03) Хүй долоон худагт болж, хурдан морьд уралдан, хүчит 128 бөх барилдсан юм.
Барилдаанд Улсын аварга Э.Оюунболд долоо даван түрүүлж, гарьд Б.Гончигдамба үзүүрлэв. Тэрээр 22 насандаа улсын наадамд түрүүлж арслан цол хүртсэн бол энэ жил 26 насандаа дахин түрүүлж, улсын аварга цол хүртсэн бөгөөд наадмын дараах ойн барилдаануудад амжилт гаргасаар байгаа нь бөх сонирхогчдын зүгээс сайшаал магтаалыг дагуулж байна.