2019 оны 08 дугаар сарын 05-наас 08 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 7-8-нд нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-наас ихэнх нутгаар дулаарна.
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулсаар, маргааш өдөр төв болон говийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2019 оны 08 дугаар сарын 03-ны 20 цагаас 08 дугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө сэрүүсч 22-27 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө сэрүүсч 25-27 градус дулаан байна.
Хотуудын 2019 оны 08 сарын 04-ний өдөр, 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Улаанбаатар
26OC
9 м/с
Аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо
|
Алтай
24OC
7 м/с
Үүлшинэ
|
Арвайхээр
22OC
8 м/с
Бороо
|
Багануур
28OC
8 м/с
Аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо
|
Баруун-Урт
35OC
6 м/с
Үүлшинэ
|
Баянхонгор
25OC
6 м/с
Үүлшинэ
|
Булган
21OC
7 м/с
Бороо
|
Даланзадгад
28OC
6 м/с
Аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо
|
Дархан
26OC
7 м/с
Аянга цахилгаантай аадар бороо
|
Замын-Үүд
34OC
8 м/с
Бороо
|
Зуунмод
25OC
8 м/с
Аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо
|
Мандалговь
28OC
9 м/с
Аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо
|
Мөрөн
22OC
5 м/с
Үүлшинэ
|
Сайншанд
34OC
8 м/с
Аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо
|
Сүхбаатар
25OC
7 м/с
Аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо
|
Тосонцэнгэл
24OC
6 м/с
Үүлшинэ
|
Улаангом
29OC
5 м/с
Үүлшинэ
|
Улиастай
25OC
6 м/с
Үүлшинэ
|
Ханбогд
33OC
7 м/с
Аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо
|
Хархорин
23OC
8 м/с
Бороо
|
Хатгал
17OC
6 м/с
Үүлшинэ
|
Ховд
29OC
6 м/с
Үүлшинэ
|
Цэцэрлэг
22OC
7 м/с
Бага зэргийн бороо
|
Чингис
34OC
9 м/с
Үүлшинэ
|
Чойбалсан
37OC
6 м/с
Үүлшинэ
|
Чойр
32OC
8 м/с
Үүлшинэ
|
Эрдэнэт
21OC
7 м/с
Аянга цахилгаантай аадар бороо
|
Өлгий
27OC
7 м/с
Үүлшинэ
|