Барилга хот байгуулалтын яамны захиалгаар “Буянт-Ухаа 2 хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын орон сууцын 18 барилгын гадна инженерийн шугам сүлжээний, дэд бүтцийн ажил”-ын үргэлжлэл болох ф473мм хоолойн сувагчлал шинээр болон хуучин ф219мм шугам хоолойн буулгалтын ажлыг өнөөдөр /2018.08.04/ 00:00 цагаас маргаашийн 06:00 цаг хүртэл хийж гүйцэтгэнэ.

Иймд дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:9 “Био комбинат – Сонсголон – 5 шар”, ХО:7 “Туул тосгон – Био комбинат – 120 мянгат”, Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кино театр”, Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Тэнгис кино театр – Хүнсний 4 дэлгүүр”, Ч:15 “Нисэх – Сонсголон – 5шар – 3-р эмнэлэг” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орж байна.

Дээрх ажилтай холбогдуулан 2019 оны наймдугаар сарын 04-ний өдөр Ч:68 “Буянт-Ухаа 2 хороолол -Нисэх”, ШҮ:2 “Нисэх – МУБИС-Ард кино театр” чиглэлүүд түр зогсох аж.

Мөн Барилга хот, байгуулалтын яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн авто зам буюу “Пирамид” хотхоны урд талын 0.1 км авто замыг өчигдрийн (2019.08.03) 23:00 цагаас 5-ны өдөр хүртэл түр хааж дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэх тул тус чиглэлд зорчих иргэд та бүхэн байршуулсан тэмдгийн дагуу түр замаар хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн