МХЕГ-ын даргын баталсан тоот 01/36 тоот “2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын туслан гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 2, 3, 18 дугаар хороонуудад барилга угсралтын ажил гүйцэтгэж буй Мөнх Өсөх нэмэх ХХК, Хөх Үзүүр ХХК, Бридж констракшн ХХК, Тэрбиш ХХК-иудын үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийжээ.
Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс хийсэн тус шалгалтаар Мөнх Өсөх нэмэх ХХК, Хөх Үзүүр ХХК, Бридж констракшн ХХК, Тэрбиш ХХК-иуд нь дотоод хяналтын журам тогтоож мөрдөөгүй, ажлын байранд дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хэвшээгүй мөн ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийгээгүй, шатны хаалт хамгаалалт хийгээгүй, ажлын хувцас өмсөж хэвшээгүй зөрчлүүд илэрсэн байна.
Бридж констракшн ХХК, Мөнх Өсөх нэмэх ХХК-иудад улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүлж, илэрсэн зөрчилд нь ЗТХ-иар арга хэмжээ авч хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.