Монголын говьд мазаалай баавгайн тоо толгой 54 болж өсөв

2026-06-08 17:021min
20260608-170206-file.jpeg
Монголын говьд амьдардаг мазаалай баавгайн тоо толгой 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн хамгааллын ажлын үр дүнд 54 болж нэмэгджээ.

Монголын говьд амьдардаг нэн ховор мазаалай баавгайн тоо толгой сүүлийн үеийн судалгаагаар 54 болж өссөн байна. 2023 оноос эхлэн мазаалайг хамгаалах цогц ажлыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторитой хамтран “Мазаалайн генетикийн судалгаа, хамгаалал” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санхүүжилтээр генетикийн анализатор, нано-дроп зэрэг лабораторийн тоног төхөөрөмжийг худалдан авч, МУИС-д суурилуулан судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Мазаалай нь Говь-Алтай аймгийн Атас, Шар хулс, Тооройн нуруу зэрэг баянбүрдүүдэд нутагладаг бөгөөд идэш тэжээлийнхээ 70 гаруй хувийг ургамал, үндэс, жимсгэнээс бүрдүүлсэн холимог идшээр хооллодог.