Хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Д.А нь бусдын автомашинд нуугдан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан хэрэгт холбогдож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Д.А нь 2025 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Замын-Үүдийн авто замын боомтоор Г.Д-тай урьдчилан тохиролцож, түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нуугдан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан хэрэгт холбогджээ.
Энэхүү хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
